loader
"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, “энэхүү журам нь хүмүүсийн амь нас, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгджээ. Зургаан бүлэг, 59 зүйлээс бүрдсэн уг журам нь дайны бус шинж чанартай цэргийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болж, 2022 оны зургаадугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ”. 


Энэ журам нь Хятадын цэргүүдэд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн болон энхийг сахиулах ажиллагаа гэх мэт үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн "улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах" зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ гэж “Global Times” сонинд нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжаас эш татан бичжээ.  


Түүнчлэн шинэ журам нь Хятадын цэргүүдэд газрын тос зэрэг стратегийн нөөцүүдийг тээвэрлэх амин чухал замуудын аюулгүй байдлыг хангах, мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, төслүүд, иргэдийг хамгаалах боломжийг олгоно гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна. 


Харин АНУ-ын Засгийн газраас санхүүждэг “Radio Free Asia” өргөн нэвтрүүлгийн корпорац ийм журам гарсанд түгшиж байгаагаа илэрхийлжээ. Бээжин Тайванийн эсрэг "цэргийн ажиллагаа гэж ангилагдахгүй тусгай ажиллагаа явуулахаар бэлтгэж магадгүй" гэж тэд үзэж байгаа аж.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жуулчдын худалдан авсан бараа бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа.Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны

Нийтийн тээврийн компаниудад осол гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүү