loader
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо. Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм. Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.БШУЯ-ны газар, хэлтсийн дарг

Элчин сайд Ө.Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд өргөн барилаа.