loader
Телевизээр хонжворт сугалаа, үнэ хаялцуулсан худалдаа явуулахыг хориглолоо

Телевизээр хонжворт сугалаа, үнэ хаялцуулсан худалдаа явуулахыг хориглолоо

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/-ноос телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хориглолоо.

Үүнд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй юм байна.

Мөн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.

ХХЗХ-нд иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэний амь насыг аврав

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ сарын 8-14-нд нийслэлд 20 иргэний амь насыг аварсан талаар НОБГ-аас мэдээлэв.Тодруулбал, дээрх өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 дуудлага онцго

БШУЯ: 1500 төгрөгт багтаан чанартай хоол хүнсээр хүүхдэд үйлчилж байгаа сургуулиуд олон байна

Үдийн хоол хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэн 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд хамрагдаж байна. Хэдийгээр үдийн цайнаас үдийн хоол руу бид шилжиж чадсан ч үнийн өсөлт зэрэгтэй хо

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХОРООНЫ ДАРГА ЛЕ ХОАЙ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ханой хотноо уулзав.