loader
Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

 Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба гарагт 12.00 цагаас эхлэх бөгөөд барилдах бөхчүүдийг энэ сарын 26, 27-ны 10.00-17.00 цагт цахимаар бүртгэнэ.

Дархан аварга Ш.Батсуурийн нэрэмжит энэхүү барилдааныг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нутгийн зөвлөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Хантайшир бөхин дэвжээ, Монголын үндэсний бөхийн холбооноос тус тус ивээн тэтгэж зохион байгуулах юм байна.

Бөх сонирхогчид барилдааны тасалбараа www,ticket.mn-ээс захиалан авах боломжтой. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

"Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болно. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг "Мөнхийн Үсэг" группийн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбайд ажиллалаа

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар хол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиот