loader
Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

 Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Олимпын гүүрний барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр "Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ" гэв.

Мөн “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулсан байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Кино найруулагч,зохиолч Л.Таванбаяр: “Манан хүдэн гэхээр л өөрийгөө төсөөлөөд эхэлдэг”

Хэдэн онд Кино Урлагийн Дээд сургуульд элсэн орсон бэ?1998 онд Төрийн Соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн урланд орж 2002 онд кино найруулагч мэргэжлээр төгссөн дөө.Кино урлагийн салбарын

Оны онцлох "Parasite" киног заавал үзэх 10 шалтгаан

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай к

Бритто карт автобусанд шууд уншдаг болсныг мэдсэн үү?

Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн шинээр захиалсан Бритто классик картууд автобусанд шууд уншдаг болж, шинэ боломж нэмэгдсэн билээ. Тэгвэл өмнө нь захиалсан классик карттай хүмүүс яах вэ гэж үү? Бритто к