loader
Дэлхийн хамгийн богино өдөр зургаадугаар сард бүртгэгджээ

Дэлхийн хамгийн богино өдөр зургаадугаар сард бүртгэгджээ

Эрдэмтэд зургаадугаар сарын 29-ний өдрийг ажиглалтын түүхэн дэх дэлхийн хамгийн богино өдөр буюу ердийн 24 цагтай өдрөөс 1.59 миллисекундээр богиноссон өдрөөр бүртгэжээ. Энэ нь дэлхийн тэнхлэгийнхээ дагуу эргэх хурд ихэссэнийг харуулж байна гэж АНУ-ын Смитсоны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “The Smithsonian” сэтгүүл мэдээлсэн байна. 

"Атомын цагуудын сүүлийн үеийн хэмжилтүүд нь дэлхийн эргэлт аажмаар хурдсаж байгааг харуулж байна. Жишээлбэл, 2020 онд эрдэмтэд бүх цаг үеийн ажиглалтын хамгийн богино 28 өдрийг тэмдэглэж авчээ. Долоодугаар сард бас нэг рекорд эвдсэн өдөр бүртгэгдсэн" тус сэтгүүлд мэдээлжээ.

Дэлхий болон бусад гараг буй болсныхоо эхэн үедээ маш хурдан эргэлддэг байсан боловч дараа нь тэнхлэгээ тойрон эргэх хурд нь саарсан гэж геологичид, одон орон судлаачид үздэг байна. Манай гаргийн хувьд шалтгаан нь дэлхийн тойрог замд Сар бий болсонтой холбоотой бөгөөд дэлхийтэй байнгын таталцлын харилцан үйлчлэл нь сүүлийн 4.3 тэрбум жилийн хугацаанд өдрийн уртыг аажмаар нэмэгдүүлжээ.

Харин сүүлийн гурван жилд эрдэмтэд эсрэгээрээ өдрийн үргэлжлэх хугацаа уртсах биш харин богиносож эхэлснийг ажиглажээ. 2020 оноос хойш одон орон судлаачид нийтдээ 30 орчим богино өдрийг бүртгэсэн нь эрдэмтэд өдрийн уртыг ажиглахын тулд атомын цагийг ашиглаж эхэлсэн 1973 оноос хойших бүх хэмжилтээс богино өдрүүд ажээ.  

Одоогийн байдлаар судлаачид өдрийн үргэлжлэх хугацаанд гажиг үүсэх шалтгаан нь яг юутай холбоотой болохыг хэлж чадахгүй байна. Гэхдээ өдрийн урт богиносож байгаа нь гаргууд эргэлдэж байгааг илтгэнэ гэж үзэж байна. 

Эрдэмтэд энэ үйл явцыг атомын цагийн тусламжтайгаар, мөн өнгөрсөн эрин үед дэлхийн эргэлтийн хурдын удаашралыг тооцоолох боломжийг олгодог янз бүрийн чулуужсан олдворууд, эртний түүхүүдийн тусламжтайгаар нэлээд эртнээс ажиглаж эхэлжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар-Гуанжоугийн нислэг тогтмолжиж байна

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД МОД ТАРИЛАА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн 2022 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал