loader
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин  мэдэгдлээ. Тэрбээр  “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв. Түүнчлэн  2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128  өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав.


                                              НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН АНХНЫ АВТО ЗАМЫГ БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомтто

Ажиллагсдын бодит цалин 2015 оноос хойш 25.2 хувиар нэмэгджээ

Монгол Улс дахь олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудын сарын цалин ₮4.5 сая байнаЭнэ оны III улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 94

Монголын шигшээ баг ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглож хожигдол хүлээлээ

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглолтын чухал гараанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг лхагва гарагт ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглов.Монголы