loader
"IHC” коин худалдан авч хохирсон иргэн: Насаараа хураасан 140 сая төгрөгөө коин худалдаж аваад алдчихлаа

"IHC” коин худалдан авч хохирсон иргэн: Насаараа хураасан 140 сая төгрөгөө коин худалдаж аваад алдчихлаа

"IHC” коин худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх бусад хохирогч нарыг төлөөлөн олон нийтэд хандав.

Тэрбээр "Би коины хохирогч. Өөр бусад мянга, мянган хохирогчийг төлөөлөн болон өнөөдөр энд ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC коин аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан коин тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.

Ер нь коин авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл  энэ коиныг гаргасан хүмүүс өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд коины ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй.

Гэхдээ л 140 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Надаас өөр хохирсон ах дүү, хамаатан садан, ажлын газрынхан гээд маш олон хүмүүс байгаа. Гурван хүнтэй уулзахад хоёр нь коин аваад мөнгөө алдчихсан байна шүү дээ. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ

Манай улс он гарснаас хойш 13,208.4 мян.тн нүүрс хилээр гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 20 хувиар нэмэгдээд байгааг УУХҮЯ мэдээлэв.Энэ сарын 12-18-нд гэхэд 6,816 автомашин, 500

МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар долоодугаар сарын 6-9-нд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ өглөө эх орноосоо морд