loader
Амьгүй донор болж эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний ар гэрт 3.5 сая төгрөг олгоно

Амьгүй донор болж эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний ар гэрт 3.5 сая төгрөг олгоно

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар:

1.Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,

2.Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцжээ.

Нэгдүгээр асуудлын хүрээнд:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.

Тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь,

2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг

2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг

2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг

2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байсан.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Замын-Үүд-Эрээний хөдөлгөөн нээгдсэн эхний өдөр БНХАУ-аас 143 зорчигч ирсэн бол манай улсаас 370 зорчигч явжээ

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнгөрсөн Ням гарагт/2023.01.08/ нээгдэж, хоёр улсын хооронд иргэд зорчиж эхлээд байна.Хил нээгдсэн эхний өдөр манай улсаас хэчнээн иргэн БНХАУ руу га

“Наадам экспо-2022” үзэсгэлэн-худалдаа нээгдлээ

Үндэсний их баяр наадмыг угтсан уламжлалт “Наадам экспо” үзэсгэлэн-худалдаа “Мишээл экспо”-д өнөөдөр нээгдлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр гарч буй ААН-ийн бүтээгэхүүнийг зах зээлд таниулан

Өргөн хэрэглээний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж эхэллээ

Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э. Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.