loader
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдөр намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөний зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагаа хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргаас захирамж болон ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн зүгээс гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг өнөөдөр авч хэлэлцэж, тодорхой шийдэл гаргалаа. Тодруулбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал сонсох хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг улс орон даяар хийх нь зүйтэй гэсэн саналд хүрлээ. Хэрэв олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж болно" гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.Бали аралд пүрэв гаргаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь Орос У

Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Нидерланд улсын Роттердам хотноо болж буй олон улсын “World police & Fire games” тэмцээнээс Монгол Улсын баг 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.Уг тэмцээнд оролцож буй нийслэлийн Сонгин

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.