loader
"iPhone 15"-ыг хүлээх таван шалтгаан

"iPhone 15"-ыг хүлээх таван шалтгаан

Өнгөрсөн долоо хоногт Apple iPhone 14 болон бусад шинэ бүтээгдэхүүн гараад удаагүй байгаа билээ. Энэхүү нийтлэлээ iPhone 14 авах эсвэл дараагийн загвар iPhone 15-ыг хүлээх эсэхээ шийдэж чадахгүй байгаа уншигчдадаа зориуллаа. 

Ирэх жил танилцуулагдах iPhone 15-ын тухай маш олон таамгууд байгаа бөгөөд 2013 онд гаргасан iPhone 5S, 2018 онд гаргасан iPhone XS Max гэсэн загварууд тус бүрдээ томоохон шинэчлэлтийг авчирч байсан түүхтэй. Apple-ийг тав, таван жилээр том шинэчлэлтээ танилцуулж байгаа гэж тооцвол 2023 онд гарах iPhone 15 урьд өмнө нь байгаагүй олон нэмэлтүүдийг агуулах төлөвтэй байна. Хамгийн их хүлээлт болон таамагтай байгаа таван давуу талыг танилцуулъя.

USB-C оролт

Apple 2012 оны iPhone 5-с хойш Lightning оролт ашиглаж байгаа бөгөөд ирэх жилээс илүү хурдан цэнэглэх мөн илүү хурдан мэдээлэл дамжуулах чадвартай USB-C ашиглах магадлалтай талаар Apple аналист Мин-Чи Куо дурджээ. Bloomberg ч мөн энэ төрлийн мэдэгдэл гаргаж байсан удаатай. Мөн Энэтхэг, Мөн Бразил, Энэтхэг, Европын холбооны улсууд бүх оролтыг стандарт болгож USB-c болгох хуулийн заалтууд ч гаргаад байгаа.

USB-C эхэндээ зөвхөн iPad Pro-д ашиглагдаж байгаад дараа нь iPad Air, iPad mini загваруудад ашиглагдаж эхэлсэн. Үүнтэй адилаар 2023 оны iPhone 15 утасны Pro хувилбарууд нь USB-C дэмжиж, цаашлаад бүх iPhone-ууд USB-C-тэй болох магадлал тун өндөр байгаа билээ. Хэрэв ингэвэл хэрэглэгч олон төрлийн оролттой байх шаардлагагүй USB-C-ээр Android, iPhone цаашлаад зөөврийн компьютероо хүртэл цэнэглэх боломж бүрдэнэ. 

Dynamic Island

Дэлгэцийн мэргэжилтэн Росс Янг iPhone 15-ын бүх хувилбарууд iPhone 14 Pro загварт байгаа Dynamic Island төрлийн notch-той болно гэж үзжээ. Мөн түүний таамгаар 2026 онд гарах iPhone 18 Pro загвараас эхлэн нүүрэн хэсэг тэр чигтээ дэлгэц болж, notch-ийг бүр мөсөн халах гэнэ.

Хэрэв энэ таамаг үнэн бол iPhone 14 Pro-ийн олны таашаалд нийцсэн Dynamic Island iPhone 15-ын энгийн загварт хүртэл байх юм. Хэрэв iPhone 15-г хүлээвэл хямд үнээр уг нэмэлтийг ашиглах боломж бүрдэнэ. 

Дэлгэц доорх хурууны хээ уншигч

Apple аналист Мин-Чи Куогийн үзэж буйгаар Apple дэлгэц доорх хурууны хээ уншигчийг аль хэдийн туршаад эхэлсэн бөгөөд iPhone 15-ын хувилбаруудад уг технологи байх магадлалтай аж. 

Гурван нанометрийн A17 чип 

Apple-ийн чип нийлүүлэгч TSMC энэ жилээс гурван 3 нанометр процессыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд уг технологийг A17 чип ашиглах төлөвтэй байна. Энэхүү технологийн ачаар iPhone 15-д байх A17 чип өмнөх загваруудын чипүүдээс 30 хувиар бага эрчим хүч зарцуулах, 15 хувиар илүү хүчин чадал гаргах боломж бүрдэх юм.  

Перископ камер 

2023 онд гарах iPhone 15-ын хамгийн үнэтэй хувилбар болох iPhone 15‌ Pro Max перископ камертай болох магадлалтай. Перископ нь энгийнээр тайлбарлавал бидний өдөр тутамдаа ашигладаг жижиг аппаратуудад байдаг эвхэгддэг дуранг хэлнэ. Ийм дурангийн ачаар хол байгаа зүйлийн зургийг авахад бүрсийхгүй. 

Apple олон жилийн турш уг технологийг хөгжүүлж, оюуны өмчөө хүртэл аваад байгаа билээ. Самсунгийн Galaxy S22 Ultra загварын ухаалаг утас гэхэд л перископ камертай бөгөөд бүрсийхгүйгээр 10x татах чадалтай.

foto
Нийтлэгч: Зул Зул

1 сэтгэгдэл

  • Hello World! https://62r8y2.com?hs=f97affe3bd3b970489458f2fc12dd40b& - x01mp3rx0z@mailto.plus
    3 жилийн өмнө

    bavg65

    103.251.167.20

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов.

Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарна

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгчээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-

Монгол улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүллээ

Манай улс агаарын чанарын эрсдэлт байдлаараа дэлхийд тэргүүлсэн талаар "The Daily Star"-т гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.Бангладешийн Дака хотын агаарын чанар энэ сарын 27-ны өдрийн байдлаар "маш э