loader
Монгол улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүллээ

Монгол улс агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүллээ

Манай улс агаарын чанарын эрсдэлт байдлаараа дэлхийд тэргүүлсэн талаар "The Daily Star"-т гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Бангладешийн Дака хотын агаарын чанар энэ сарын 27-ны өдрийн байдлаар "маш эрүүл бус" ангилалд байв. Агаарын чанарын индексээр 256 оноотойгоор хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын хоёрдугаарт жагссан юм.

Харин нэгдүгээрт Монголын Улаанбаатар орсон бол гуравдугаар байрт Иракийн Багдад жагслаа. Улаанбаатар 283, Багдад 231 оноог тус тус авсан байна.

Агаарын чанарын индексээр 151-200 нь "эрүүл бус", 201-300 нь "маш эрүүл бус", 301-400 нь "аюултай" гэх ангилалд тооцогддог. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг юм.

Агаар чанарыг ийм хэмжээнд хүргэж буй нь голлон бохирдуулагч бодис болох PM10 ба PM2.5, NO2, CO, SO2, озон гэх таван зүйлд суурилж байна. Дака хотын тухайд агаарын бохирдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Тус улсын агаарын чанар өвлийн улиралд эрүүл бус түвшинд байдаг бол салхитай, борооны улиралд сайжирдаг.

Дэлхий даяар иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барахад агаарын бохирдол хамгийн эрсдэлт хүчин зүйл болсоор байна. Бохирдсон агаараар амьсгалах нь хүнийг зүрх судасны, амьсгалын замын архаг өвчин, уушгины хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлж байдгийг хэд хэдэн судалгаагаар олон жилийн турш нотолсоор байгаа юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Фашист үзэл бодлоороо алдартай, Оросын улс төрийн гүн ухаантан, шинжээч, стратегич Александр Гелевич Дугин нь 1962 онд Москва хотноо төрсөн. Түүний аав Гелий Александрович Дугин нь ЗХУ-ын цэргийн тагнуулын хурандаа генерал бол ээж Галина нь анагаах ухааны доктор хүн байжээ. Аав нь түүнийг гурван настай байхад гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ сайн сайхны төлөө эрх баригчидтай холбоотой асуудлуудаас нь ангижруулж тусалдаг байв.

Олон улсын хоккейн тэмцээнд Монголын баг 6:5-аар хожлоо

Буянт-Ухаа дахь "Степпа Арена" Мөсөн өргөөнд 2022 оны 7 дугаар сарын 5-нд анхны олон улсын нөхөрсөг уулзалт "Friendship Cup Mongolia-2022” тэмцээн болов.Тэмцээнд гадаадын тамирчдаас бүрдсэн холимог ба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарг