loader
Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

"Poland Open" буюу Вацлав Циолковскийгийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн уламжлалт тэмцээн өчигдөр /2022.07.20/ Польшийн нийслэл Варшавт эхэллээ.


Эхний өдөр Монгол Улсаас Иван Ярыгиний "Алтан Гран при" болон "Монголиа Опен" ОУТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах 65 кг жинд барилдаж мөнгөн медалийн эзэн болов.


Тэрбээр Варшавт гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлага дор ганцаараа барилдсан бөгөөд "Ганц дайчин ганцаарддаггүй" гэдгийг харуулж үзүүрлэсэн. Ц.Цогбадрахын хувьд жиндээ нийт дөрвөн барилдаан хийж финалд эзэн орны якут легионер Эдуард Григорьевт ялагджээ.



foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ 3 дугаар байранд бичигдлээ

Улаанбаатар хотын “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай бол

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосо

Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэ