loader
Наадмын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ

Наадмын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрөөс эхэлнэ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тус тус хамтатган тэмдэглэх гэж байна. Наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөсөн ба нэгдсэн хөтөлбөрийн дагуу 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар баяр наадам эхэлнэ. 

Харин соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музейн зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсаны дээр зарим нэг онцлох арга хэмжээнээс дурдвал “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОХУ-д гарсан түймэр Монголын хилийг давж 7 км талбайг хамарчээ

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны "Ар хөндий’’ гэдэг газар ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “ОХУ-аас ойн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км давах магадлалтай байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 5-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Түймрийн урт долоон км, өргөн таван км байна. Түймрийг унтраахаар холбогдох газрууд ажиллаж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав.

Туркт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Туркт эмчилгээ хийлгэж байсан 37 настай иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрснээр уг халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудсаараа дамжуулан