loader
"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо. 
Тоглолтод "Гёте" институтын дэмжлэгтэйгээр нэрт хөгжимчин, жазз хөгжмийн удирдаач Петер Райтер /Peter Reiter/ ХБНГУ-аас уригдан оролцож байгаа бөгөөд түүний удирдан найруулсан The very last Waltz, Suber die Glocken nie klingen, Strange Things, Perpetuum Mobile зэрэг монгол болон гадаадын шинэ уран бүтээлүүд энэхүү үдэш эгшиглэнэ. Мөн Германаас ирсэн труба /trumpet/ хөгжимчин Себастиан /Sebastian Schoko Kölbl/, дуучин Наагий, Хулан нар тоглолтод оролцоно.
Өрнө болон дорнын жазз хөгжмийн нийлэмжийг энэ үдэш мэдэрцгээе.
Холбоос: https://fb.me/e/3zQt2OiZx
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/1341/ болон Улсын Филармонийн кассаас худалдаж авах боломжтой
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70118012, 88003041
Хөтөлбөр
  • The very last Waltz
  • Suber die Glocken nie klingen
  • Strange Things
  • Perpetuum Mobile
  • Giant Stops
  • Tango di Siciliano
  • Blues For You
  • Isfahan
  • Улаанбаатарын үдэш болон "Баян Монгол" чуулгын шилдэг бүтээлүүд
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.

“Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд толилуулна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film”,Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын хамтын бүтээл, “Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэхээр болжээ. Уг