loader
Төрөөс олгодог урамшууллаас НДШ, ЭМД суутгуулах асуудлыг хэлэлцэж байна

Төрөөс олгодог урамшууллаас НДШ, ЭМД суутгуулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган, шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож буй.

Төрөөс олгож буй эл урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг.

Төрөөс нэгэнт жил бүр төсөвт урамшуулалд олгох хөрөнгийг суулгаад олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим боломжгүй тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь суутган тооцоод олгох нь олон талын ач холбогдолтой.

Малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн амьдралын баталгаа болох тэтгвэр авах эрх нь үүснэ. Иймд энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүсчээ.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл 5 заалттай. Төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

Энэ хуулийн төсөл батлагдвал иргэд болон төрд нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой. Тухайлбал,

  1. Малчин, саальчин, мал бүхий иргэд, тариаланчид зэрэг иргэд байнгын ажлын байргүй, байнгын орлогогүй тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь тогтмол төлөх нь хүндрэлтэй байдаг,
  2. Дээр дурдсан иргэд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх нь ирээдүйд тэдний амьдралын баталгаанд сөрөг нөлөөтэй,
  3. Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хууль тогтоомжийн дагуу төлж чадаагүй иргэд ирээдүйн амьдралынх нь баталгаа болох тэтгэвэр тогтоолгож чадахгүй. Тэгэхээр хэдий олон иргэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байна төр төдийчинээ олон иргэнд тэтгэмж олгож, тэжээх үүрэг хүлээнэ,
  4. Хууль, тогтоомжийн дагуу жил бүр олгох сүүний, ноосны, арьс ширний, улаанбуудайн урамшууллын хөрөнгийг төсөвт суулгаж урамшуулал авах эрх нь үүссэн иргэдэд олгодог. Нэгэнт тэдгээр иргэдэд төрөөс урамшуулал буюу нэг төрлийн орлого өгч байгаагийн хувьд тэрхүү урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутгаад урамшууллыг нь олгох нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болно.

Энэхүү хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон бусад хууль тогтоомжид нийцсэн бөгөөд байнгын хорооны хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна. 

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд

Сэлбэ гол дагуу халиа үүсэж, 13 айлын хашаа мөстжээ

Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсэх, мөстөх нөхцөл байдал гарсаар байна.Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд а

МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр,