loader
“Сувилагчид ээлтэй Монгол” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулав

“Сувилагчид ээлтэй Монгол” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулав

Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-нд “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ.

"Сувилагчид ээлтэй Монгол" сувилахуйн үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө. Мөн уг зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.

“Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганд нийслэл болон 21 аймгийн сувилагчдын төлөөлөл болсон 800 гаруй сувилагч оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг алдаршуулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, ийнхүү зөвлөмж гаргажээ.

Монгол Улс сувилагчийн хомсдолд орж байгаа энэ цаг үед шийдвэр гаргах бүх түвшинд оновчтой бодлого хэрэгжүүлж, сувилагч мэргэжилтнийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэлээ.

Уг зөвлөмжид сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн боловсролыг сайжруулах, сувилахуйн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай 32 асуудлыг тусгасан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёрдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм

Хоёрдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмыг давж халахыг анхааруулж байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад

Б.Жавхлан: Урд хөршид 20 тэрбум ам.долларын өртэй, түүнээс болоод газар нутгаасаа таслаж өгнө гэдэг худлаа, ташаа мэдээлэл

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсжээ. Үндэсний статистиктийн хорооны мэдээлснээр нийт гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд