loader
15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан

15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан

ТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж буй явцаас мэдээлэв. 

Тэрбээр, АТГ-аас ЭТТ , Тавантолгой төмөр зам компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээ хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас:

  • 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт
  • 16 хүнийг хахууль өгөх хэрэгт
  • 5 хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт
  • 2 хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна.

Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь одоогоор тогтоогдоод байна.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сарын 25-нд нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд дараах өөрчлөлтүүд оржээ

“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

У.Хүрэлсүх Япон улсын 13 иргэнд төрийн дээд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япо

Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь ходоод нь задарч нас барсан талаар мэдээлсэн.Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах ал