loader
Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь ходоод нь задарч нас барсан талаар мэдээлсэн.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг хэргийг  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа ба, талийгаачийн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Шүүх шинжилгээний хариу гармагц үхлийн шалтгаан тодорхой болно гэв.  Талийгаач нас барсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 20:40 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн цагаас эхлэн цагдаагийн байгууллага харьяаллын дагуу шалгаж буй юм байна.

Хүний эрхийн Үндэсний комисс уг цэргийн ангид ажиллажээ. Тодруулбал “Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсантай  холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2022 оны зургадугаар сарын 18-ны өдөр тус ангид хяналт шалгалт хийж, нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллалаа.

Одоогоор тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байна” гэсэн юм.


Талийгаачийн ар гэрийн зүгээс үхлийн шалтгааныг цэргийн анги дахь харгислал гэж үзэж, ямар нэгэн хууч өвчин байхгүйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байна.

Сануулахад, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн гэж ХЭҮК-ийн тайланд дурджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломыг бүртгэлжүүлнэ

2021 онд Боловсролын байгууллагын хуурамч дипломын асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулан 700 орчим зөрчил илэрснийг 2022 оны намар олон нийтэд танилцуулж уг зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагд

НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигч Х.Баттулгын эсрэг гүтгэлгүүд үргэлжилж байгаа. Түүн рүү чиглэсэн дайралт гүтгэлгүүдэд албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй өнөө

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.Тодруулбал, Сэлэнгэ, Орхон, Дархан