loader
Сармагчны цэцгийн вирус үрийн шингэнээс илэрчээ

Сармагчны цэцгийн вирус үрийн шингэнээс илэрчээ

Итали улсын эрдэмтэд сармагчны цэцэг туссан дөрвөн эрэгтэй хүнээс сорьц авч шинжлэхэд гурван хүний сорьцоос тус өвчний вирус илэрсэн байна. Судалгаанд оролцсон дөрвөн эрэгтэй ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд ордог байсан бөгөөд хоёр нь ХДХВ-ийн халдвар авсан аж. “Eurosurveillance” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаагаар бол өвчтөнүүдийн арьс, цус, сийвэн, баас, үрийн шингэн, хамар залгиураас авсан сорьц болон бэлэг эрхтэн, анус дээр гарсан шархнаас сармагчны цэцгийн вирус илэрчээ.

ДЭМБ өмнө нь сармагчны цэцэг өвчин бэлэг эрхтэн эсвэл анусны орчим үүссэн шархаар буюу бэлгийн замаар дамжиж байх магадлалтай хэмээн мэдээлж байсан. Одоогийн байдлаар 1300 гаруй тохиолдол тус өвчин эндемик болох Африкийн орнуудаас гадуур бүртгэгдээд байгаа юм. Европт хамгийн анх бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний тохиолдлуудын хоёр нь ижил хүйстэн, бисексуал эрэгтэйчүүд байсан хэмээн “Associated Press” агентлаг мэдээлжээ. Тус хоёр тохиолдлыг ДЭМБ Европт болсон хоёр ижил хүйстнүүдийн арга хэмжээтэй холбосон юм. Судалгааг бичсэн эрдэмтэд “Бидний илрүүлсэн зүйлс халдваржилтыг тодорхой илтгэх баримт гэж үзэж болохгүй” гэж бичсэн байна.


Эх сурвалж: Times Now New, Eurosurveillance

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо

Н.Төгсцогт З.Шинэчагтагыг тулаанд дуудаагүй!

​МУГТ, мэргэжлийн боксчин Н.Төгсцогт З.Шинэчагтагыг тулаанд дуудсан гэх мэдээлэл гарах болсон. Улмаар тэд 500 саяын бооцоотой мэргэжлийн боксоор тулалдана хэмээх мэдээлэл гараад байна. Бид уг асуудлаа

Хүүхдүүдээ ялгаварлан гадуурхах биш томчуудын "ТАНСАГЛАЛЫГ" тана

Монгол улс деполт зарлах уу сэдвийн хүрээнд бусад асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хүүхдийн мөнгө” олголтын талаарх өөрийн байр суурийг