loader
Элчин сайд М.Цэнгэг итгэмжлэх жуух бичиг барив

Элчин сайд М.Цэнгэг итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг энэ сарын 20-нд Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсад өрнөж буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.



Элчин сайд М.Цэнгэг Любляна хотноо ажиллах үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжил, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Улаанбаатар ММС Энержи" баг, олимпын аваргуудыг хожиж, Их дуулгын эрх авлаа

Хорват улсын Липик хотноо болсон “FIBA 3х3” дэлхийн Гран при тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг амжилттай оролцлоо.“Улаанбаатар ММС Энержи” баг “D” хэсэгт Хорват, Германы багуудтай таарсан

"Сэлбэ" голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мэндчилгээ дэвшүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиол