loader
У.Хүрэлсүх Япон улсын 13 иргэнд төрийн дээд шагнал гардууллаа

У.Хүрэлсүх Япон улсын 13 иргэнд төрийн дээд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
Алтан гадас одонгоор:
  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
  • Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
  • “Heart saving project” төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
  • “Мабүчи Мотор” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
  • “Шима Сейки” хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын шигшээ баг Филиппиний шигшээтэй тоглоно

Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипиний багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.Филиппин сүүлийн 2 тоглолтдоо шигшээ Малайзын ш

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаа

"12 сарын 3"-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна