loader
Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Австралид "Ажиллах болон амрах" визээр зорчих иргэдийн тоог нэмэхээр боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Гурвалсан мэдрэлийн эмчилгээний зардлыг даатгалаас хариуцна

Гурвалсан мэдрэлийн эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гурвалсан мэдрэлийн эмийн эмчилгээг 528 мянган төгрөг, мэс заслын тус

Анжелина Жоли 20 гаруй жил ажилласан НҮБ-ын тусгай элчийн ажлаа өгнө

Алдарт жүжигчин Анжелина Жоли Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрвэгсдийн тусгай элчийн ажлаа өгөхөөр болсныг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ. Тэрээр цаашид хүмүүн