loader
Бөхийн өргөөний суудлын нэгдүгээр эгнээг бүтэн жилээр эзэмших үнэ 3 сая төгрөг

Бөхийн өргөөний суудлын нэгдүгээр эгнээг бүтэн жилээр эзэмших үнэ 3 сая төгрөг

Монгол Бөхийн Өргөөний үзэгчдийн нэгдүгээр эгнээний суудлыг бүтэн жилээр эзэмших эрхийн нээлттэй захиалга зарлажээ.

Энэхүү эрхийг эзэмшсэнээр 38-42 удаагийн бөхийн барилдаан, 20-28 удаагийн урлагийн тоглолт үзнэ. Мөн халуун хүйтэн уух зүйлс үнэгүй. Бүтэн жилийн эрхтэй тасалбарын үнэ 3 сая төгрөг аж. Суудлын байрлалыг захиалга өгсөн хугацааны дарааллаар сонгоно. Захиалгаа 94602108 дугаараар өгөх боломжтой юм байна.

Ташрамд мэдээлэхэд, ирэх амралтын өдрөөр буюу нэгдүгээр сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагаас Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ж.Батзанданг баривчилжээ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй.

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18,000 орчим хүн үзэж сонирхжээ.Ажиглагчид ийм олон хүн цугларсан явдлыг Япончууд өөрийн ёкозунаг хүлэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.