loader
Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ. Хүсэлтийг ААН-үүдээс цахимаар авч байна. Ингэхдээ www.ulaanbaatar.mn сайтын үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг ирэх сарын 1-ний 17.00 цаг хүртэл хүлээн авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээллээ.



Баяр наадмын үйлчилгээг зөвхөн ААН-үүдэд олгож, үйлчилгээ эрхлэхийн тулд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах учир ААН-үүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдэн бүртгүүлж, бүртгэл баталгаажих үед QR код олгох аж. Хүй долоон худагт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ААН-үүд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүргийн ААН-үүд хүсэлт гарган зөвшөөрлийн код авах аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөө маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилга

Япон: Токио хотод хүүхдийн тэтгэмжийг сарын 5000 иен болгоно

Токио хотын удирдлагаас хотын 18 болон түүнээс доош насны хүүхдүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 5000 иен болгох шийдвэр гаргасан талаар "Fox news" мэдээлжээ.Тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ МҮОХ-ноос дэмжлэг хүсэв

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрд