loader
“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ 3 дугаар байранд бичигдлээ

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ 3 дугаар байранд бичигдлээ

Улаанбаатар хотын “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөв.


Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд 30 орны /ОХУ-ын баг тамирчид IJF-гийн далбаан дор оролцсон/ 155 эрэгтэй, 100 эмэгтэй, нийт 255 жүдоч хүчээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.


“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар 3 дугаар байранд бичигдлээ.


Энэ удаа жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Япон, IJF-гийн далбаан дор оролцсон ОХУ-ын баг тамирчид, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистаны багууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Харин зохион байгуулагч Монгол Улсын хувьд давуу эрхийнхээ дагуу жин тус бүрд /+100 кг-д 3 жүдоч/ 4 жүдоч нийтдээ 55 тамирчнаа барилдуулав.


Улаанбаатарын Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Монголын багаас 1 мөнгө /+78 кг-д А.Адъяасүрэн, нэг /-78 кг-д О.Хүслэн/ хүрэл медальтан шалгарлаа.


Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион явуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаа зэрэглэл дээшлэн Гранд Слам /Их дуулга/ болж ийнхүү амжилттай зохион байгууллаа. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулсан бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарсан жүдочид 160 оноо тус тус авч байгаа юм.


"Ulaanbaatar-2022" Grand Slam тэмцээний сүүлийн өдрийн медальтнууд:


+100 кг-д: Алт - И.Тасоев /Inal Tasoyev /IJF/ ОХУ

Мөнгө - Р. Меиэр /Roy Meier / Нидерланд /

Хүрэл – А.Оразбаев /Adil Orazbayev /Казахстан/

Юүсэй Огава /Yusei Ogawa /Япон/



-100 кг-д: Алт- М.Каниковски /Matthew Kanikowski /IJF/ ОХУ

Мөнгө - Ж.Фонсека /Georges Fonseca /Португал/

Хүрэл -  Петер Палтчик /Peter Paltchik /Израил/

М.Коррелл /Michael Correll / Нидерланд /




Эмэгтэй +78 кг-д: Алт - Раз Хершко /Израил/

Мөнгө - Амарсайханы Адъяасүрэн /Монгол/

Хүрэл - Ким Ха-Юүн /БНСУ/

Хүрэл - Камила Берликэш /Казахстан/




-78 кг-д: Алт - Мами Үмэки /Япон/

Мөнгө - Инбар Ланир /Израил/

Хүрэл - Алина Бөм /Герман/

Хүрэл - Отгонбаярын Хүслэн /Монгол/




90 кг-д: Алт – Михаил Игольников /Mikhail Igolnikov /IJF/ ОХУ

Мөнгө - Давлат Бобонов /Davlat Bobonov /Узбекистан/

Хүрэл – Дидар Камза /Didar Kamza /Kазахстан/

Ноел Ван Т Энд  /Noel Van T End /Нидерланд/



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.Нийслэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэгл