loader
Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ

Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ.

Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөлтийн ажилд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөн, үнэлгээ хийх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.  

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан багц замын ажил хийж эхэлсэн. Тус зургаан багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим зам шинээр тавьж, 10 км орчим замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11.000 ам метр талбай бүхий автомашины зогсоолыг байгуулсан. 2021 онд Модны 2-т дөрвөн эгнээ бүхий 1.1 км урттай зам тавьсан. Одоо эхлүүлж буй уг 1.5 км зам ашиглалтад орвол Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2.7 км орчим, дөрвөн эгнээ шинэ замтай болж байна гэсэн үг. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцлов.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замд ачаалал өгөх учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаасан тохиолдолд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр буюу 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж, хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон сууцны хорооллын I давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оржээ

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцлаа.Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хороо

Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ

БНСУ-ын иргэд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаарджээ. Итэвоны үймээнээр олон залуус амиа алдсанд эмгэнэн гашуудсан олон мянган солонгос иргэд лаа, зурагт хуудас барин жагсав. Тэд Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ.

"Бишкек-2022" тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69