loader
АНУ-Д “ХАР ЗУЛ САР” БОЛЖ БАЙНА

АНУ-Д “ХАР ЗУЛ САР” БОЛЖ БАЙНА

Канад болон АНУ-ын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг дайрсан хүчтэй өвлийн шуурга 34 хүний ​​аминд хүрсэн байна.  Ийм өвлийн ширүүн шуурга урьд өмнө тохиолдож байгаагүй бөгөөд хүмүүс түүнийг даван туулахын тулд дулаан хамгаалах байр хайж байгааг томоохон хэвлэлүүд онцолжээ.

Шуурганы цар хүрээ Канадын ойролцоох Их нууруудаас Мексиктэй хиллэдэг Рио Гранде хүртэл үргэлжилсэн. Ням гарагт шуурга зүүн зүг рүү шилжсэн тул үүнээс ч олон хүний ​​амь нас эрсдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулсан юм.

Энэ байгалийн гамшигт үзэгдлийг АНУ-д “хар зул сар” болж байна гэж тодорхойлж байна.  Тухайлбал, зул сарын баярын өдөр Нью-Йоркийн зүүн хэсэгт орших Баффало хотод шуурга хамгийн ихээр болж, цахилгаан тасарч, хүмүүсийг машин дотор нь дарж орхижээ. Цасан шуурга тус хотыг урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд нөхцөлд оруулж, ням гаргийн байдлаар цасны зузаан 1.2 метр-т хүрчээ. Бафалло хотод л гэхэд 10 хүн амь насаа алдаад байна.

Албаныхны мэдээлснээр, нас барсан хүмүүсийн зарим нь машин дотроос олдсон бол бусад цогцсыг цасны ёроолоос гаргаж авсан байна. Амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг мөн анхааруулж байгаа юм. Нөхцөл байдлыг зохицуулахын тулд муж даяар машин жолоодохыг хориглосон бөгөөд ихэнх хэсэг нь явах боломжгүй болжээ.

 Эх сурвалж: DW

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт өдөртөө 27-29 градус дулаан байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй дулаан байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 586 тэрбум төгрөг суулгаж, үр дүн нэхнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.