loader
"Тамирчдын баярын өдөр"-ийг энэ ням гаригт зохионо

"Тамирчдын баярын өдөр"-ийг энэ ням гаригт зохионо

Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан "Тамирчдын баярын өдөр"-ийг энэ жил орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Энэ баяраа урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог зохион байгуулахаар болсон ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирэх аж.

Мөн Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцох юм.

Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал болно. Араас нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бангтан түр завсарлага авч, тус тусын уран бүтээл хийнэ

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS буюу Bangtan boys цаашид хамлагаараа биш тус тусын уран бүтээл гаргахаар болж түр тарж байгаагаа FESTA dinner- ийн үер хэллээ. Харин HYBE -аас шөнийн 2 цагт "Бангтан

АНХААР: Таван аймгийн 15 сумын нутагт ЗУД болоХ эрсдэлтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их (3% нэн их, 33% их), 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 19 хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт,