loader
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын  хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулжээ. Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж, дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ


600 мянган тонн хагас коксон түлш,

82-84 мянган тонн нүүрсний давирхай,

40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж үүний 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно хэмээн төлөвлөж байгаа юм. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах үр дүн гарахаас гадна, сайжруулсан түлшний татаасанд олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Мөн үйлдвэр ашиглалтад ороод үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр 420 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болох юм. Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, бүтээн байгуулалтыг 2028 оны 1 дүгээр улиралд бүрэн дуусгаж, 2 дугаар улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Нүүрс-химийн цогцолбор"-ын анхны бүтээн байгуулалт болох уг үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

                                                                НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Бишкек 2022" Монголын охидын баг Ази тивийн хүрэл цом хүртлээ

"Бишкек-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр хөвгүүдийн 65, 71, 80 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.Ази тивийн “U17” насны чөлөөт бөхий

"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

Технологийн шинжээч Мин Чи Куогийн мэдээлснээр Apple-ийн Mixed Reality төхөөрөмжийг сэлбэг нийлүүлэлт болон программ хангамжийн асуудлаас болж ирэх намар танилцуулах магадлал өндөр байна.Бэлтгэн нийлү

Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх