loader
Төрийн 685 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Төрийн 685 үйлчилгээг цахимаар хүргэж байна

Монгол Улсын хэмжээнд одоогоор төрийн 685, 21 аймгийн 1200 үйлчилгээг цахимаар хүргэж байна.

Энэ оны сүүлээр гэхэд төрийн 600 үйлчилгээг e-mongolia-д нэмснээр иргэд 1200 үйлчилгээг гар утаснаасаа түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг танилцуулахдаа мэдээлэв.

Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ашигт малтмалын тусгай зөшөөрлийг нээлттэй болгох тухай хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим лиценз олгохдоо хэн авсан болон олборлолт, хайгуулалт, ашиглалт алийг нь хийж байгаа нь тодорхой мэдээлэлгүй байсан. Зарим жилд 2000 лиценз олгосон тохиолдол ч бийг Л.Энх-Амгалан дурдаад, -Уул уурхайн салбарын гол асуудал болсон лицензийн наймааг зогсоох гол шийдэл нь цахим шилжилт. Лицензийг хүнд сурталгүй, авилгагүй болгох үүднээс цахим болгож байна. Тусгай зөвшөөрлийг энэ ондоо багтаан e-mongolia-д шилжүүлнэ” гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мөнгөнд худалдагдаагүй уран бүтээлч хэнээс ч айж ичихгүй хэлэх гэснээ хэлчихдэг!

Big Gee - Songo Uil ft. DJ CrazyTuk

ЗАСГИЙН ГАЗАР: Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар албан даалгавар гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл аж

Улаанбаатарын 380 мянган айл гар утасны цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгаж хэвшвэл жилд 213 сая орчим төгрөг хэмнэнэ

Эрчим хүчийг хэмнэх энгийн олон боломж бидний өдөр тутмын амьдралд бий. Ингэхдээ биднээс зардал шаардахгүй зөвхөн дадал хэвшил шаардсан боломжууд байгаа гэвэл Та хэрэгжүүлэхэд бэлэн үү?Энэ асуултад та