loader
"Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно

"Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно

"Орос-Монгол. Шинэ бодит байдлын түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-нд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болно.


Энэхүү чуулга уулзалтад Улаан-Үд, Новосибирск, Красноярск, Эрхүү, Чита зэрэг ОХУ-ын таван бүс нутгийн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэгчид, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарын компаниуд оролцоно. Чуулганы хүрээнд болох үзэсгэлэн худалдаанд Оросын бизнес эрхлэгчид барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, агааржуулалтын систем, эко ноос, элсэн чулууны үйлдвэрлэл болон бусад олон бүтээгдэхүүнээ танилцуулна гэж Буриадын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.


Чуулганд Монголын талаас 200 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэд мөн үзэсгэлэн яармагт оролцоно. Чуулга уулзалтад оролцогчдод зориулж мөн B2B хэлбэрээр бизнес уулзалт зохион байгуулах аж.


Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах санаачилгыг Буриад улсын тэргүүн Алексей Цыденов гаргасан байна. Түүний санаачилгыг Алс Дорнодын тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев дэмжжээ. Чуулганы үеэр Монгол, Оросын гадаад эдийн засгийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг, ложистик, татваргүй бүсийн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийг өргөжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмө

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Сурагчдад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн "шахсаар" байх уу?

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ