loader
Сонсголгүй иргэдийн урлагийн наадам болно

Сонсголгүй иргэдийн урлагийн наадам болно

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус холбоог 1986 онд байгуулжээ. Холбооны УЗ-ийн гишүүд дараах мэдээллийг өглөө:

-Бид сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор үггүй жүжиглэл, ганцаарчилсан жүжиг зэргийг зохион байгуулдаг. Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн бий.

Олон уралдаан тэмцээнд тус холбооны гишүүд оролцсон. Арван нэгдүгээр сард холбооны дөрөв дэх удаагийн наадам болно. Дохионы хэлээр дуу дуулах (энгийн иргэдтэй хамтран оролцоно), богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөнө. Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэд сонсохоос бусдыг хийж чадна.  Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулна.  Энэ онд манай холбооны  35 жилийн ой тохиож байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд СУИС-ийг олноороо төгссөн байдаг. Наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэв.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор,

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүү