loader
Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

Дархан-Уул аймаг улсын хэмжээнд газар тариалангийн 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 18 хувийг үйлдвэрлэдэг.

Тус аймаг энэ жил 22 мянга гаруй га талбайд, түүний дотор 646 га-д төмс, 1,525 га-д хүнсний ногоо, 549 га-д малын тэжээл тариалжээ. 46 мянган тн ургац хурааж авах урьдчилсан баланс гарсан байна.

2022 онд улсын хэмжээнд 330 мянган тн улаанбуудай хурааж авах бөгөөд  гурилын хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой юм.

Мөн 480 гаруй мянган тн мах бэлтгэж, 350 мянга гаруй тн-ыг нь дотоодын хэрэгцээнд нөөцлөн, 50 мянга гаруй тн-ыг экспортод гаргахаар төлөвлөсөн.

Мах бэлтгэх болон боловсруулах үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог салбарын яам гаргасан байна.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг шүүх татгалзаж шийдвэрлэжээ

Өчигдөр болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан Намтай/АН/ холбоотой асуудлыг хэлэлцжээ.Ардчилсан Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Хаягийн

Гуравдугаар сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.Гуравдугаар сарын 4-ний 12:00 цагт Сүхбаатар аймгийн Ба

У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно.