loader
Уулын аялал, жуулчлалын форумд Монгол Улсын бодлого, визийн нөхцөлийг танилцуулжээ

Уулын аялал, жуулчлалын форумд Монгол Улсын бодлого, визийн нөхцөлийг танилцуулжээ

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Гүйжөү мужийн Ардын засгийн газар, Азийн уулын аялал, жуулчлалын холбоо хамтран Гүйян хотноо 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Уулын аялал, жуулчлалын форум”-д Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, визийн нөхцөлийн талаар танилцуулга хийсэн байна.

Уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-д 2017 онд байгуулагдсан Азийн уулын аялал, жуулчлалын холбооноос энэхүү форумыг жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн арга хэмжээнд манай улсаас гадна Тайланд, Пакистан, Шри Ланка, Филиппин, Ливан, Балба, Армени зэрэг улсын ЭСЯ-наас төлөөлөгчид оролцож, цар тахлын дараа аялал жуулчлал, тэр дундаа уулын аялал жуулчлалыг идэвхжүүлэх талаар мэдээлэл хийж, санал солилцжээ. 

Форумын нээлтийн үеэр Гүйжөү мужтай хамтран ажилладаг Өвөрхангай аймгийг төлөөлөн Засаг дарга А.Ишдорж мэндчилгээ дэвшүүлжээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Боксын олон улсын хамтарсан бэлтгэл амжилттай болж өнгөрлөө

Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” бэлтгэлийн төвд 2022 оны 7 дугаар 07-20-нд Монголын боксчид олон улсын хамтарсан бэлтгэлийг амжилттай зохион байгууллаа.Энэхүү олон улсын бэлтгэл нь “Парис

Сурагчдын амралтын хуваарь батлагджээ

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжу