loader
Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Премиум групп” ХХК, БНСУ-ын “Plant TFarm” компани хамтран шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төслөө хэрэгжүүлж эхэллээ.

Хамтарсан компани үүсгэн байгуулах болон төслийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, албаны бусад хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан энэ үед аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллаж байгаад Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлэв.

Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажиллах хүчээ бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ хэлэв.

“Премиум групп” ХХК, БНСУ-ын “Plant TFarm” компани ирэх гурван жилд нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 4,700 м2 талбай бүхий хүлэмж, 800 м2 талбайтай туслах хэсгүүд байгуулах юм.

Ингэснээр уламжлалт тариалалттай харьцуулахад нэгж талбайгаас 60 дахин илүү ургац авах, импортын бүтээгдэхүүнийг орлох, нийслэлчүүдэд өдөр бүр 2,100 кг навчит ногоо нийлүүлэх, хэрэглэсэн цэвэр усаа дахин ашиглах, ажлын байр бий болох, эрүүл хооллолтын талаар олон нийтийн боловсрол дээшлэх зэрэг давуу талтайг “Премиум групп” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга А.Ганхуяг танилцуулав.

Шинэ үеийн гидропоник хүлэмжийг Сингапур, Канад, АНУ, БНСУ, ОХУ, БНТУ, БНХАУ зэрэг улс нэвтрүүлээд байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГХЯ: Солонгост болж буй үерт Монгол Улсын иргэн өртөөгүй

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт болж буй үерт Монгол Улсын иргэн өртсөн тухай мэдээлэл ирээгүй гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.Солонгос улсын төвийн бүс нутагт энэ сарын 8-наас усархаг бороо үрг

Хамар засуулах 1,3-2,3 сая төгрөгийг даатгалаас хариуцна

Хамрын таславчийн эмгэгийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хамрын таславчийн эмгэгийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс ха

Хөгжлийн банк: 503,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 503,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Зээлийн төлөлтийг ангиллаар авч үзвэл:хэвийн зэ