loader
Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ

Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ

-Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа. Цаг үетэй холбогдуулан ийн шийдвэрлэлээ.

Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Энэ замыг 2022 ондоо багтаан хатуу хучилттай болгон бүрэн хөдөлгөөнийг нь нээхээр ажиллаж байна. Цементийн нийлүүлэлт тасрахгүй бол энэ зорилтыг бид хангаж ажиллаж чадна.

Бидний тооцоолсноор 500-600 мянган төгрөгийн цементийн үнийн өсөлт 400 мянгад хүрэх төлөвтэй байна. Монголын цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дотоодын хэрэгцээг хангаж дийлэхгүй байна. Дотоодын үйлдвэрүүд өвөл, хаварт зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тодорхойлон бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй нөхцөл байдал үүссэн.

Дотоодын үйлдвэрүүд зогсолтгүй ажиллавал тус бүр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж чадна. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа болохоор цаг үеэ дагаж ийм шийдвэр гаргалаа.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хоёр жил үргэлжилнэ

Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлаг

15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан

ТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж буй явцаас мэдээлэв. Тэрбээр, АТГ-аас ЭТТ , Тавантолгой төмөр зам компаниудын эрх бүхий албан тушаалт

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг ил болголоо

“ЭТТ” ХК энэ сарын 10-нд долоон гэрээг ил болгосон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох гэрээг мөн цахим хуудсандаа зураг болгон байршуулсан байна.Гэрээг бүрэн эхээр нь эндээс уншина