loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав.

Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав.

Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа.

Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав.

Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй төгсөгчдөөс наймдугаар сард дахин шалгалт авна

"Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийл

Х.БАТТУЛГА БА ТЕХНОКРАТ ГАДААД БОДЛОГО

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч 2019 онд АНУ-д айлчлахдаа иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ.Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс и

Наадмын өдрүүдэд өдөртөө 18-19 градус дулаан байна

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ:Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.Өнөөдрийн /07-р сарын 08-ны/ 20 цаг хүртэлх цаг аг