loader
Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна

Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна

Австрийн Вена хотод Европын жүдо бөхийн холбооны ээлжит бус чуулган хуралдлаа.

Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа тус холбоог тэргүүлж байсан ОХУ-ын иргэн Сергей Соловейчик ажлаа өгсөн. Түүний ажлыг EJU холбооны дэд ерөнхийлөгч Отто Кнейтингер гүйцэтгэж байгаад ийнхүү сонгууль явагдсан юм. Унгарын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ласло Тот ганцаараа нэр дэвшиж, 2024 он хүртэл Европын жүдог тэргүүлэх боллоо.
Шинэ Ерөнхийлөгч Ласло Тот “Европ тивийн гишүүн 51 оронд 2,3 сая жүдоч бий. Одоо бидний гол зорилго цар тахлаар алдсан тамирчдаа эргүүлэн авчрах явдал. Европын жүдо бол маш хүчирхэг брэнд. Франц улс холимог багийн тэмцээний олимпын аварга. Манай тивд Токио олимпын аварга 5 жүдоч, сүүлийн ДАШТ-д түрүүлсэн найман жүдоч байна. Манай Унгар улс сүүлийн 20 жилд 20 том тэмцээн зохион байгууллаа” гэж мэдэгдсэн байна.

Шинэ Ерөнхийлөгч ажлаа Улаанбаатараас эхэлнэ гэж мэдэгдлээ. Ласло Тот Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг үзэж сонирхоно. Улаанбаатарын тэмцээний дараа долоодугаар сард Унгарт Их Дуулга тэмцээн болох юм.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор "Мянганы зам" төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа

Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт бүрэн биелж, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор "Мянганы зам"

Голуудын усны түвшин 10-45 см нэмэгдсэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар, Чонохарайх, Халх, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн болно

Улаанбаатар хотын ахмад ширээний теннисчдийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно.Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө орон ну