loader
Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см орчим даван тус тус үерлэж байна.

Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа хүмүүсийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдлээ

Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Global байгууллага 2023 оны жагсаалтаа өчигдөр танилцуулжээ.Жагсаалтыг гаргахдаа IATA (International Air Transport Associaton)

Барааны үнэ хямд ч худалдаачдад ашигтай ажиллах боломж хомс байна

Цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Цар тахлын хоёр жилд урьдынхаараа өргөн дэлгэр тэмдэглээгүй монголчуудын хувьд туулай жилийг илүү цомхон, шинэ хандлагаар угтах хүлээлттэй. Гэхдээ идээ, ширээгээ засна, б

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.