loader
Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

Байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээний модыг тохижилтод ашиглажээ

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээ Дугуй цагаан, Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла хотхоны баруун талд хийж буй амралт, зугаалгын цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

Нийт 2.1 га талбайд тохижилт хийхээр төлөвлөснөөс одоогоор эхний 3 тойрог болон туслах замын ажлыг дуусгажээ. Үлдсэн тойрог, хүүхдийн тоглоом, угтах хэсгийн барилгын ажлыг тун удахгүй ашиглалтад оруулах аж. Хүүхдийн тоглоом болон явган замд ашиглаж буй модыг Сэлэнгэ аймгийн ойн цэвэрлэгээний модноос авч, үйлдвэрт боловсруулан тохижилтод ашиглаж байна. Дугуй цагаан орчимд хүүхдийн модон тоглоом, явган зам, сити 00, тойрог бүхий тохижилтын талбай, террас, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт хийж байна.

Дээрх байршилд тохижилт гүйцэтгэж буй “Цагаан толгой нуур” ХХК-йн захирал Б.Батцэнгэл ярихдаа, “Дугуй цагаанаас дээш өгсөөд горхины дэргэд террас байгуулна. Энэ нь хүмүүс горхины дэргэд суугаад амарч тухлахад зориулагдах юм. Явган хүний замыг мод, чулуугаар хийж байгаа. Халтиргаа гулгаагүй мод, чулууг сонгосон нь бетон замаас урт настайн дээр эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог” гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт тохижилт хийхдээ байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Энэ дагуу байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламж байгуулж, тохижилтод байгалийн боржин чулуу, ойн цэвэрлэгээнэс гарсан модыг ашиглаж байгаа. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлийг нэвтрүүлжээ. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар бүтээсэн байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2,037 автомашин хил нэвтэрчээ

Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн нийт 2,037 автомашин хил нэвтэрчээ.Тодруулбал,Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1,007 автомашин,Ханги боомтоор 456 автомашин,Булган боомтоор 138 автомашин,Шивээх

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн 1.1 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Огноо2017, АМГТГ-ын дарга2018, АМГТГ-ын дарга2019, АМГТГ-ын дарга2020, АМГТГ-ын дарга2021, УБТЗМэдүүлэг гаргагчийн жилийн орлого

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна

2023 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон х