loader
Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна

Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна

ОХУ-ын Алтайн хязгаарын захирагч Виктор Томенко БНХАУ-тай харилцан худалдаа хийх ложистикийн шинэ чиглэлийг Азийн авто замын сүлжээгээр /Asian Highways/ Баруун Монголын нутгаар дайруулан бий болгохыг санал болгожээ. 

Энэ тухай Төв Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны /ШУӨЗО/ ардын засгийн газрын дарга Эркин Туниязтай лхагва гарагт цахимаар хийсэн хэлэлцээний дараа бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Алтайн хязгаарын засгийн газрын санаачилгаар Ташанта-Такешикан хэсгийн АН-4 (Asian Highways-4) чиглэлээр тээврийн компаниудын төлөөлөгчдийн оролцоотой Баруун Монголд экспедиц зохион байгуулсан байна. Экспедицийн үр дүнд замын чанар шаардлага хангасан, шаардлагатай дэд бүтэц бэлэн байгаа нь батлагдсан болохыг Томенко мэдээлжээ.

“Ноён Тунияз танд энэ хэсгийг хурдан нээхэд хамтран дэмжлэг үзүүлэхийг санал болгож байна. Энэ нь Алтайн хязгаар, Шинжааны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ихээхэн эрчимжүүлж, манай бүс нутгуудын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна" гэж Томенко Хятадын талын төлөөлөгчид хандан хэлсэн байна. 

Одоо Алтайн хязгаар нь Хятадтай экспорт-импортын үйл ажиллагаагаа Транссибирийн төмөр замаар Өвөр Байгалын хязгаарын нутгаар дамжуулан явуулдаг. Харин ШУӨЗО-д бүтээгдэхүүнээ Монголоор дамжуулан хүргэснээр тээврийн зардал эрс багасах юм. Томенкогийн хэлснээр, Алтайн бизнесийн төлөөлөгчид, тэр дундаа томоохон тээвэрлэгчид Барнаулаас 1.5 мянга орчим км урт ложистикийн шинэ чиглэлийг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Алтайн хязгаараас Хятадын зах зээлд нийлүүлдэг гол бараа бүтээгдэхүүн бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, кокс, модон материал юм. Харин Хятадаас тус бүс нутаг машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн машин механизм импортолдог байна. Алтайн хязгаар мөн Хятад руу хүнсний бүтээгдэхүүн болон вагон, уурын зуух, дизель хөдөлгүүр, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг аж үйлдвэрийн барааны экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт өнгөрсөн долоо хоногт элэгний бэтгээр өвчилсөн 16 настай хүүхэд иржээ. Үзлэг оношилгоо хийхэд бэтэг нь хагарч хүндэрсэн байсан тул яаралтай мэс засал хийжээ. Тус т

Манай улсад гадаадын 32 иргэн хорих ял эдэлж байна

Прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 21 хорих анги, сургалт хүмүүжлийн нэг тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажилла

Усан спортын 10 АЧ ХОЛБОГДОЛ

Эх сурвалж: GOGO.MN Усан спорт хүний бие махбодид гайхамшигтай эерэг үр нөлөөг үзүүлдэг. Гайхамшигтай хэмээн тодотгосны учир энэ нь агаар мандал биш ус хэмээх өөр ертөнцтэй холбоотой учир түүнийгээ да