loader
Залуучуудын хөгжлийн аян эхэллээ

Залуучуудын хөгжлийн аян эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц ажил бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-нд тэмдэглэж ирсэн. 

Олон улсын залуучуудын өдрийн хүрээнд энэ онд “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.

Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж, жил бүрийн 8 сарын 12-ноос есдүгээр 9 сарын 25-нд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд өнөөдөр энэ оны сарын аяны нээлт цахимаар боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аяны хүрээнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг насны болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан төлөвлөөд байгаа талаар танилцуулж, аянд идэвхтэй оролцохыг залууст уриаллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцарын прокурорын байгууллагаас хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ

Тэрбээр "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ болгоныг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд удаа дараа мэдээлж байсан.Зө

Ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтээрээ амарна

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг. Тэгэхээр гуравдугаар сарын 8-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр.Манай улс 1992 онд Нийтээр тэмдэг

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.