loader
Машин ачих шинэчилсэн журам: Эхний удаад сануулна, ачихгүй

Машин ачих шинэчилсэн журам: Эхний удаад сануулна, ачихгүй

Машин ачилтын журмыг шинэчлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, зөрчил гаргасан болон нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан жолоочийг эхний удаад дуудаж сануулна, торгохгүй. Харин хоёр дахь удаагаа зөрчил гаргасан тохиолдолд торгох бол гурав дахь удаагийн буюу сүүлийн авах арга хэмжээ нь жолоочид мэдэгдэлгүй шууд ачих зохицуулалт юм байна.

Мөн автомашиныг журамласан тохиолдолд тухайн иргэний бүх торгуулийг төлүүлсний дараа машиныг нь өгөх зохицуулалт үйлчилнэ. Энэ нь тус журмыг чангаруулж буй хэлбэр юм.

Одоогийн байдлаар ачилтын компаниуд дуут дохиогоор гурван удаа мэдээллээд жолооч гарч ирээгүй тохиолдолд шууд ачих зохицуулалтаар ажиллаж байгаа билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр сүүлийн арван жилд 195 мянган эмэгтэй үр хөндүүлжээ.Бид өчигдөр баталгаагүй үр зулбуулах эмийг бусдын гар дээрээс авч, дур мэдэн хэрэглэснээр умай авахуулах

Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний ор

“Ромео, Жульетта”-ын жүжигчид “Paramount Pictures”-ээс 500 сая ам.доллар нэхэмжлэв

1968 онд бүтээгдсэн “Ромео, Жульетта хоёр” киноны гол дүрд тоглосон жүжигчид “Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан” гэдэг шалтгаанаар “Paramount Pictures” компаниас 500 сая ам.доллар нэхэмжилжээ.Кин