loader
Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгоны “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

“Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүлжээ.

Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгоны “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.

Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Бат-Өлзий: Өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Сайн байна уу? - Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? - Намайг Эрдэнийн Бат-Өлзий гэдэг. 1999 онд Анагаах Ухааны Их сургууль төгссөн. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчээр 2

БШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар сургуульд Эзэн Богд Чингис хааны Эш хөрөг заллаа

БШУЯ-ы харьяа лаборатори 23 дугаар сургуульд Эзэн Богд Чингис хааны Эш хөрөг заллаа

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд