loader
ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛД ХЭН ХАНДАЖ БУЙГ МЭДЭХ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛД ХЭН ХАНДАЖ БУЙГ МЭДЭХ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Энэ оны тавдугаар сарын 1-нээс цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхлэнэ.Үүнтэй холбогдуулан Цахим харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар иргэнд мэдэгдэл хүргэх системийн талаар мэдээлэл мэдээлэл хийв. Энэхүү системийн тусламжтайгаар иргэний мэдээлэлд хэн хандаж буйг мэдэх, хянах боломжтой аж.

Цахим харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан: Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн E-Mongolia платформыг нэвтрүүлээд хоёр жил болж байна. Монгол Улсын иргэн хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалж төрийн үйлчилгээг цахимаар, гар утсаараа авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бол цаашлаад 1,200 төрлийн төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 650 орчим төрийн үйлчилгээг цахимжуулснаар 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэл хийсэн гэдэг судалгааг бид гаргасан.

Өнөөдөр E-Mongolia платформ дээр мэдэгдэл хүргэх систем гэдэг үйлчилгээ нэмэгдэж байна. Иргэн бүрийн мэдээлэл төрд хадгалагддаг. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг. Жишээ нь, хорооны тодорхойлолт, сургалтын гэрчилгээ гэх мэт зүйлийг шаарддаг. Тэгвэл цаашид төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаарддаггүй болно.

Хоёрдугаарт, иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог.

Тэгвэл өнөөдөр мэдээлж буй уг систем нь төр өөрт байгаа иргэний мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдээлж, зөвшөөрөл авдаг тогтолцоо юм.

Төрд байгаа мэдээлэл нь тухайн иргэний өмч. Тэгэхээр хувь хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь ашигладаг явдалд өнөөдөр цэг тавьж байна хэмээв.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: Зөвхөн 2021 оны статистикаас харахад иргэдийн мэдээллийг 511 сая гаруй удаа солилцсон байна. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь мэдээллийг хэн, яах гэж ийм олон удаа дамжуулж байгааг тухайн иргэн мэддэггүй байсан.

Ямар мэдээлэл нь төрд, ямар нь хувийн хэвшилд, түүнийг нь хэн, яаж ашиглаж байна вэ гэдгийг тухайн иргэн хянадаг байх бүрэн эрхтэй. Энэ асуудлыг зохицуулсан Хүний хувийн мэдээллийн тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулиуд тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Ингээд мэдэгдэл хүргэх системийг өнөөдрөөс нэвтрүүлж байна гэж мэдэгдлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, шилжүүлсэн, харсан тохиолдолд иргэнд мэдэгдэл хүргэнэ” гэдэг заалт байгаа.

Ингэхдээ мэдэгдэл хүргэх системийг хэд хэдэн форматаар явуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, E-Mongolia-гаар notification хүргүүлэх. Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг нэг сая удаа татсан байна. Тэгвэл уг аппликейшнийг татсан нэг сая хүн өөрийнх нь ямар мэдээллийг хэн ашигласныг харах боломжтой юм.

Хоёрдугаарт, үндэсний и-мэйлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай цахим орчин гардаг хамгийн том асуудал бол залилан. Хүний бичиг баримт, и-мэйлийг ашиглаж цахим орчинд залилан хийх гэмт хэрэг гардаг учраас иргэнд зөвхөн өөрт нь зориулсан и-мэйл хаягаар харилцах шаардлага үүсэж байгаа. Энэхүү и-мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлнэ.

Өнөөдрийн хувьд E-Mongolia аппликейшнээ шинэчилснээр мэдэгдэл хүргэх системийг ашиглах боломжтой болно. Уг мэдэгдлийн дагуу ороод үзвэл E-Mongolia системд МЭДЭГДЭЛ гэдэг цэс нэмэгдсэн байгаа.

Тэндээс таны мэдээллийг хэн харсныг цаг хугацаатай нь харах боломжтой.


Л.Энх-Амгалан, Б.Болор-Эрдэнэ цахим хөгжлийн багц хуулиуд
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Чех улсын хоорондох худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 12.7 сая ам.долларт хүрчээ

Монгол, Чех улсын хоорондох худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 12.7 сая ам.долларт хүрчээ. Чех улс руу хийх Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд х

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.Боловсролын ерөнхий газраас

Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар шинэ загварын ажлын хувцастай