loader
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн болно

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлэх зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болно.


Үндэсний зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар үг хэлэх бөгөөд хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөлөгч нар оролцож илтгэл хэлэлцүүлэх юм. 


Мөн уг зөвлөгөөний хүрээнд Сүхбаатарын талбайд хүнс үйлдвэрлэгч компани, ААН-үүдийн шинэ бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалттай үзэсгэлэн худалдаа болж буй юм. Өчигдөр буюу энэ сарын 6-нд эхэлсэн уг үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Тиймээс ирэх таван жил 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болох зорилт тавьж уг тогтоолыг боловсруулсан юм. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд ирэх таван жилд нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Талийгч охины найзаас нэр бүхий цагдаа нар аман байцаалт авахдаа асран хамгаалагчгүйгээр, ёс бус үг хэрэглэж авсан байна

Үе тэнгийнхээ охидод зодуулж 15 настай охин амь насаа алдсан гэх хэрэг Ховд аймагт гарсан билээ. Уг хэргийн мөрөөр тус аймгийн Ховд.мн сайт талийгч охины ар гэрээс болон холбогдох албаныханаас мэдээлл

Говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.