loader
Хустайн нурууны 40 толгой тарвагыг Архангай аймагт нутагшуулахаар тавилаа

Хустайн нурууны 40 толгой тарвагыг Архангай аймагт нутагшуулахаар тавилаа

ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулахаар тавилаа.

"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд дээрх аймгуудийг сонгосныг БОАЖЯ мэдээлэв. 

Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 кг, биеийн урт нь 63 см, 90-160 мм урт сүүлтэй. Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай, 15-16 жил насалдаг. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхнө. Мөн 42 төрлийн эмийн ургамал түүж идэн, жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлдэг амьтан аж.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Осголтын байдалтай таван хүүхэд, гурван том хүнийг аварлаа

Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт тасрахгүй байна. Тухайлбал, Багануурт гурав, Багахангайд нэг, Төв аймагт хоёр бүртгэгдэж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж байна.Тухайлба

Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрийг хаана

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар өнөөдөр /2022.05.26/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хоро

Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Монгол улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.