loader
Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.


Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн орчимд болсон байна. Тус улсад газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд Ното хойгийн Сүзү хотод зургаагаас дooш түвшний чичирхийлэл мэдрэгджээ.


Газар хөдлөлтийн голомт Ното бүсэд 13 орчим километрийн гүнд байжээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас таван хүн гэмтэж бэртсэний дунд нэг хүний бугуй хугарсан гэж Сүзү хотын төлөөлөгч мэдээлсэн байна. Ишикава мужийн засаг захиргааны мэдээлснээр, Сүзү дэх Касүга сүмийн чулуун хаалга нурснаас гадна хотын бусад хэсэгт цонх хагарсан, дээвэр сүйдсэн тохиолдлууд бүртгэгджээ.


Цаг уурын агентлаг Ното бүсэд ойрын нэг долоо хоногийн хугацаанд ойролцоо эрчим бүхий газар хөдлөлт болж магадгүй болохыг анхааруулсан байна. 


Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, газар хөдөлсний дараа ойролцоох мужуудад цахилгаан хангамж тасалдсан, зам тээврийн хөдөлгөөн саатсан мэдээлэл ирээгүй гэв. Мөн Ишикава, Нийгата муж дахь цөмийн цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдоогүй байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан

Японы нисэх онгоцны буудалд робот цагдаа ажиллаж эхэлжээ

Японы нийслэл хотын Нарита нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаанаар тоноглогдсон робот цагдаа ажиллаж эхэлжээ.Ийм роботуудыг Нарита нисэх онгоцны буудалд анх удаа ашиглаж байгааг Японы хэвлэлүүд онц

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх