loader
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 24 км, Ө-50°14’24.0”, У-91°18’00.0”/-т 08.09-ний өдрийн 18:05 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 18:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

40 жилийн дараа шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ

"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөд

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн

Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.